- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2005 оны 112 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2005 оны 112 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 4
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны болон иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цагт 236 төгрөг 68 мөнгө буюу сард 40000 (дөчин мянган) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 263 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
