A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР НИЙЛҮҮЛСЭН АВТОБУС, ТРОЛЛЕЙБУСНЫ ХУДАЛДААНЫ БОЛОН ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 110

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдааны албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр нийлүүлсэн автобус, троллейбусыг худалдааны албан татвараас чөлөөлсүгэй.

2. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр нийлүүлсэн автобус, троллейбусыг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний улсын үйлдвэрийн газарт гэрээгээр өгч ашиглуулан, тэдгээрийн гаалийн албан татварын хөнгөлөгдөөгүй хэсгийг энэ оны 2 дугаар улирлаас эхлэн нийслэлийн төсвөөс төлөхийг нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжавт даалгасугай . /Энэ хэсгийг Засгийн газрын 1997 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ