A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 116

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гяндан, хугацаагүй хорих тусгай салбарыг Улсын иргэний хамгаалалтын газрын эзэмшилд байсан тусгай зориулалтын барилга байгууламжид шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан, уг барилга байгууламжид зохих засвар өөрчлөлт хийхэд шаардагдах 110 сая төгрөгийг энэ оны хөрөнгө оруулалтын арга хэмжээнд зарцуулах хөрөнгөөс зохицуулан гаргаж өгөхийг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.

2. Энэ онд хоригдлын ажлын байр бий болгох арга хэмжээнд /Багануурт/ ашиглахаар зориулан хуваарилсан хөрөнгөөс 20,0 сая төгрөгийг гяндан, хугацаагүй хорих тусгай салбарын хөрөнгө оруулалтад,Чойрын өнгөлгөөний тоосгоны цехийн барилгыг цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй болсонтой холбогдуулан, уг цехийн барилгыг энэ онд барихад зориулан төлөвлөсөн 24,0 сая төгрөгийг Говьсүмбэр аймгийн төвлөрсөн хорих ангид ажлын байр шинээр бий болгоход тус тус зарцуулахыг Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/-д зөвшөөрсүгэй.

3. Чойрын өнгөлгөөний тоосгоны цехийн барилгын техникийн шийдлийг буруу гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлыг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ

Сангийн сайд Э.БЯМБАЖАВ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН