- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧГИЙН БАТАЛГААЖУУЛСАН ЦЭНХЭР ТАСАЛБАРЫГ ТӨЛБӨРТ ТООЦОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧГИЙН БАТАЛГААЖУУЛСАН ЦЭНХЭР ТАСАЛБАРЫГ ТӨЛБӨРТ ТООЦОХ ТУХАЙ
1999 оны 6 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 90
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, Монголын хөрөнгийн биржийн захирал О.Батбилэг нарт даалгах нь:
а/хувьчлалын төлбөрт тооцогдоогүй үлдсэн хөрөнгө оруулалтын баталгаажуулсан цэнхэр тасалбарыг индексжүүлэн /тухайн үеийн ТОР-75-аар/ Монголын хөрөнгийн биржээр хувьчлагдах төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн хувьчлалын төлбөрт тооцож ажилласугай;
б/хувьчлагдах аж ахуйн нэгжүүдийн төрийн мэдлийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр цэнхэр тасалбар болон бэлэн мөнгөөр арилжаалах талаар хамтарсан журам гаргаж, энэ оны 7 дугаар сарын 1-нээс мөрдүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
