A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХИЙН БИЧГИЙН ХҮЧИНТЭЙ БАЙХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 135

Монгол Улсын Их Хурлын 1993 оны 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Өмч хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн зургадугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн хүчинтэй байх хугацааг 1994 оны 9 дүгээр сар хүртэл нэг жилээр сунгахаар тогтоосугай.

2.Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг иргэдэд олгох ажлыг 1993 оны 10 дугаар сарын 30-наар дуусгавар болгосугай.

3.Иргэдийн гар дээр байгаа хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг орон нутгаас шууд арилжаалах замаар борлуулж иргэдэд хувьцаа, хөрөнгө эзэмшүүлэхэд Монголын хөрөнгийн биржтэй хамтран туслалцаа үзүүлж ажиллахыг нийслэл, аймаг, хотын Өмч хувьчлалын комисст даалгасугай.

4.Хувьчлах шийдвэр гарсан боловч зохих журмын дагуу өмчлөгчийг тогтоолгоогүй, улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, түүний дотор хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн суурь дээр үүссэн аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, тэдгээрийг бүртгэж цэгцлэх ажлыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисстой хамтран хийж дүнг 1993 оны 10 дугаар сард Засгийн газарт оруулахыг улсын татварын ерөнхий газар (Л.ПҮРЭВДОРЖ)-т даалгасугай.

5.Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн хүчинтэй байх хугацааг шинэчлэн тогтоож байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах ажлыг эрчимжүүлж энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд батаан дуусгахыг Засгийн газрын өмч хувьчлалын комисст даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ