A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ЗАРЦУУЛАХ БОЛОН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТУХАЙ

1998 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 132

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Зэвсэгт хүчин, хилийн цэргийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдсон болон зохих журмын дагуу үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан, илүүдэлтэй байгаа машин техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, эд хогшлыг шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн дагуу дахин үнэлгээ хийсний үндсэн дээр худалдан борлуулахыг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Одонбаатар, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт, дээрх эд хөрөнгийг худалдан борлуулснаас төсөвт орсон орлогыг ОХУ-ын цэргийн академи, дээд, дунд сургуулиудад суралцагчдын 1995-1998 оны сургалтын төлбөрийн өрийг барагдуулахад зориулан зарцуулахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт тус тус зөвшөөрсүгэй..

2.ОХУ-ын цэргийн академи, дээд, дунд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зардлыг 1999 оноос эхлэн Батлан хамгаалах зардлын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаяр, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Одонбаатар нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Р.ОДОНБААТАР

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР