A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 147-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-4-13-ны өдрийн 147-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22, 24 дүгээр зүйл, 25.5 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөрөнгийн биржийг төрийн өмчит үнэт цаасны арилжаа болон хуульд заасан бусад үйл ажиллагаа эрхлэх "Хөрөнгийн бирж" компани, мөн харилцагчдын мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" компани болгон бүтцэд зохих өөрчлөлт оруулж, өөрчлөн зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай. .

2. Монголбизнес, Төв Ази банкуудад байршуулж алдагдсан хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг, хувьцааны мөнгөн хөрөнгийн дүн болох 876.0 /найман зуун далан зургаан/ сая төгрөгийг Монгол банктай хамтран шийдвэрлэх талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан компаниуд Компанийн тухай хуулийн дагуу байгуулагдсанаар "Монголын хөрөнгийн биржийг өөрчлөн зохион байгуулах тухай" Засгийн газрын 1995 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 170 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР