- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨРӨНГИЙН ТУХАЙ
1995 оны 3 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 34
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Нийслэлийн зорчигч тээврийн паркийг шинэчилж тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор үр ашигтай гэрээ байгуулж зорчигч тээврийн үйлчилгээний шаардлага хангах автобус, троллейбусыг аль болох хямд зах зээлээс худалдан авахад нь зориулан улсын төвлөрсөн төсвийн орлогын 1995 оны төлөвлөгөөнд тусгагдсан орлогоос гадуур нэмэгдэл эх үүсвэр бий болгох замаар 750 сая төгрөг гаргаж өгөхийг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 3 дугаар сарын 1-ний өдөр |
Улаанбаатар хот |
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ