- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨРӨНГИЙН ТУХАЙ
1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 240
Монгол, Канадын хамтарсан "Бумбат" компанид Монголын талаас оруулах хөрөнгийн зарим хэсэгт валютын зээл олгох талаар Эрчим хүч, геологи, уул уурхайн яамнаас тавьсан саналыг авч хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол, Канадын хамтарсан "Бумбат"-ын алтны компанид монголын талын төрийн өмч давамгайлсан Хайлааст үйлдвэрээс оруулах хувьд Засгийн газрын оролцоо болгон 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс энэ онд батаан олгохыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д, уг хөрөнгийг хамтын үйлдвэрийн дүрмийн санд оруулсан тухай баримт бичгийг холбогдох газартай үйлдэж баталгаажуулахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A

1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр |
Улаанбаатар хот |