- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
2001 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 204
Цаг үеийн шаардлагыг харгалзан Засгийн газрын нөөц сангаас хөрөнгийг нь гаргаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн дараахь төсөл, арга хэмжээний зардлын эх үүсвэрийг дор дурдсан байдлаар зохицуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөрөнгө оруулалтын чанартай дараахь арга хэмжээг 2001 оны хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлд оруулж тооцохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй:
а/Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн шатсан барилгыг сэргээн засварлахад гарах зардал 105 (нэг зуун тав) сая төгрөг (Ерөнхий сайдын 2001 оны З дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар захирамж);
б/Ховд аймгийн Жаргалант сумын дулааны станцын технологийг шинэчлэхэд шаардагдах 43.2 (дөчин гуран сая хоёр зуун мянга) сая төгрөг (Ерөнхий сайдын 2001 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 55 дугаар захирамж);
в/зудын улмаас мал өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Завхан, Өмнөговь аймагт улсын нөөцөөс олгосон автомашин, дизель станцыг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардал 36.8 (гучин зургаан сая найман зуун мянга) сая төгрөг (Ерөнхий сайдын 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 45 дугаар захирамж).
2. Хүний дархлал, хомсдолын вирусын халдвар, ДОХ, БЗХӨ-ний оношлогоо, эм, багаж төхөөрөмж авахад шаардагдах зардал 77.3 (далан долоон сая гурван зуун мянга) сая төгрөгийг (Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 167 дугаар тогтоол) 2001 онд батлагдсан Эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлын хэмнэлтээс гаргахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад даалгасугай.
З. Ойн санг хамгаалж, хөнөөлт хортон шавьжтай тэмцэх ажилд зориулан олгох санхүүжилтийн үлдэгдэл 30.0 (гуч) сая төгрөгийг (Ерөнхий сайдын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 91 дүгээр захирамж) 2001 онд дээрх зориулалтаар батлагдсан хөрөнгийн дүнд багтаан санхүүжүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболдод даалгасугай.
4. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулсан зардлын зөрүү болон устгасан малын нөхөн олговорт зориулсан зардлаас олгогдоогүй байгаа 194.1 (нэг зуун ерэн дөрвөн сая нэг зуун мянга) сая төгрөгийг энэ зориулалтаар гадаад, дотоодын байгууллага, иргэдээс олгосон хандив, тусламжийн хөрөнгөөс гаргахыг Улсын Байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
