- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ТУХАЙ
1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 214
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төр, засгийн үйлчилгээний хөдөө ажлын зориулалтаар Ниссан-Патрол маркийн суудлын 6 автомашиныг сэлбэгийн хамт худалдаж авахад зориулан Худалдаа, хөгжлийн банкнаас Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын зээлсэн 249 мянган ам.долларын төлбөрийг барагдуулахад шаардагдах 102,6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгө, төсвийн хэмнэгдлээс гаргаж санхүүжүүлэхийг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д зөвшөөрсүгэй.
2.Төрийн сангийн зарим хэсгийг 1994 онд Худалдаа, хөгжлийн банкны пассивт оролцуулж ирснийг харгалзан Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт олгосон зээлийн хүүг бүрэн чөлөөлөхийг Худалдаа, хөгжлийн банк (Э.САНДАГДОРЖ)-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Текст томруулах
A
A
A

1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |