- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 223
"Монгол Улсын Их Хурлын 1995 оны 4З дугаар тогтоолоор батлагдсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
/Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолоор 1 дэх хэсэг хүчингүй болсонд тооцсон/
2.Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комисс, сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга нарт даалгах нь:
а/яам, тусгай газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгж бүрт монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг 1995 оноос эхлэн төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай;
б/монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийнхээ төсөвт тусгаж байсугай;
в/оршин суугаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон ажил хөдөлмөр эрхэлдэг байгууллагынх нь шугамаар иргэдийг монгол бичигт сургах ажлыг 1996 оноос эхлэн тэдний монгол бичгийн талаархи мэдлэгийн түвшинтэй уялдуулан зохион байгуулсугай;
г/төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, бусад баримт бичиг, зар сурталчилгаа, реклам чимэглэл зэргийг монгол бичгээр хэвлэн нийтлэх, хийх замаар монгол бичигт иргэдийг сургах орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч байсугай;
г/төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, бусад баримт бичиг,зар сурталчилгаа, реклам чимэглэл зэргийг монгол бичгээр хэвлэн нийтлэх, хийх замаар монгол бичигт иргэдийг сургах орчныг бүрдүүлэх арга хэмжээг авч байсугай;
д/16-45 насны иргэдийн монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох үзлэгийг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, байдлыг шалгаж танилцах ажилтай хамт яам, тусгай газар, нийслэл, аймгуудад 1996 онд багтаан явуулсугай.
3.Дайчдыг цэргийн алба хаах хугацаанд нь монгол бичигт сургах ажлыг 1996 оноос эхлэн зохион байгуулахыг Батлан хамгаалах яам /Ш.ЖАДАМБАА/, Хилийн цэргийг удирдах газар /П.СҮНДЭВ/, Цагдаагийн ерөнхий газар /Б.ПҮРЭВ/-т даалгасугай.
4.Монгол бичгээр хэвлэгддэг сонин, хэвлэлийн тоог нэмэгдүүлэх, хэвлэлтийн чанарыг сайжруулах, бусад сонин, хэвлэлд монгол бичгийн нүүр, булан, хавсралт гаргах, монгол бичгээр ном хэвлэх ажлыг өргөтгөх арга хэмжээ авахыг Соёлын яам /Н.ЭНХБАЯР/-д даалгасугай.
5.Монгол бичгээр ном, сонин, сэтгүүл, сурах бичиг, гарын авлага хэвлэхэд шаардагдах техник, технологийн нөхцөлийг бүрдүүлэх саналыг хөрөнгийн тооцооны хамт боловсруулж 1996 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Соёлын яам /Н.ЭНХБАЯР/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.
6.Төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрүүдийг монгол бичгээр ном, сурах бичиг, сонин хэвлэх чиглэлээр шинэчлэн тоноглох, тэдгээрийн хүч чадлыг нэмэгдүүлэх, хэвлэлийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах арга хэмжээг 1996 оноос дэс дараатайгаар авч хэрэгжүүлэхийг Соёлын яам Н/Н.ЭНХБАЯР/, Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨРОЧИР/-д даалгасугай.
7.Иргэдийг монгол бичигт үе шаттайгаар сургах хөтөлбөр, тэдэнд зориулсан ном, сурах бичиг, гарын авлага боловсруулан гаргах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол бичгийн сургалтыг байнга явуулах, монгол бичгийн талаар сурталчлах арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар /Ө.ЭНХТҮВШИН/-т даалгасугай.
8.Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/-д даалгах нь:
а/бүх шатны сургуулийн монгол бичгийн хичээлийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэн баталж, 1995/1996 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авсугай;
б/бүх шатны сургуулийн багш нарыг монгол бичигт үе шаттайгаар сургах ажлыг 1996 оноос эхлэн зохион байгуулсугай;
в/оюутан, сурагчдад зориулсан уран зохиолын болон шинжлэх ухааны ном, зохиолыг монгол бичгээр хэвлэн нийтлэх ажлыг өргөтгөх, ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгээр сургавал зохих хичээлийн сурах бичиг, гарын авлагыг тогтоосон хугацаанд нь хэвлүүлэх арга хэмжээ авч байсугай;
г/монгол бичиг заадаг багш нарыг зохих журмын дагуу урамшуулж байхын зэрэгцээ тэднийг иргэдийг монгол бичигт сургах ажилд зохион байгуулалттайгаар татан оролцуулж байсугай.
9.Монгол бичгийг стандартчилж тогтсон хэв загвартай болгох асуудлыг шинжлэх ухаан, технологийн болон олон талын хамтын ажиллагааны төслийн хэлбэрээр 1997 онд багтаан боловсруулж шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/,Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/-д даалгасугай.
10.Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажлын явц, байдлыг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж Засгийн газарт хагас жил тутам танилцуулж байхыг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комисст даалгасугай.
11.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүх нийтээр монгол бичигт суралцах ажлыг зохион байгуулах тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 6 дугаар сарын 1ний өдрийн 285 дугаар тогтоол,"БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл хангах тухай" Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаар тогтоол, "Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах ажлыг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 6З дугаар тогтоол, "Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны З дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Шинжлэх ухаан, боловсролын сайд С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A

1995 оны 12 дугаар сарын 6-ны өдөр |
Улаанбаатар хот |