- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨТӨЛБӨРИЙН ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 179
"Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хэмжлийн нэгжийн үндэсний эталоныг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хоёрдугаар бүлгийн 5 дахь заалтын "гурван жилийн" гэснийг "таван жилийн" гэж өөрчилсүгэй.
2. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгах нь:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг улсын төвлөрсөн төсвийн жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байсугай;
б/энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн урт, цаг давтамж, цахилгаан, даралт, физик-хими, усны зарцуулалтын эталон бий болгох, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхтэй холбогдсон төслүүдийг хандивлагч орон, олон улсын байгууллагын техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Үйлдвэр,худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
