A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨТӨЛБӨРИЙН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 162

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2003 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 1 дүгээр хавсралтын 4 дэх заалтын "хувьчлах арга, хэлбэр нөхцөл" гэсэн 7 дахь баганад "Төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон нээлттэй дуудлагын худалдааны аргаар" гэснийг "Нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар" гэж өөрчилсүгэй.

2. "Шарын гол" ХК-ийн нийт хувьцааг нэг багц болгон нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН