- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1998 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 1
Япон Улсын Засгийн газрын урт хугацааны зээл олгогдохтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн хувьчлах томоохон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтаас "Багануур" хувьцаат компани, "Шивээ-овоо" хувьцаат компанийг тус тус хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
