A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨШӨӨ БАРИХ ГАЗРЫН БАЙРШЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол угсаатны 2000 жилийн дурсгалын хөшөө барих газрын байршлыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр дэх Өлийн хөтлийн овоон дээр болгон өөрчилж, төслийн хэрэгжүүлэгчээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг баталсугай..

2. Хөшөө барих ажлыг төсвөөс нэмэлт зардал гаргахгүйгээр 2003-2004 онд дуусгах талаар арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батмөнх нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөшөө барих тухай" Засгийн газрын 1999 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч У.БАРСБОЛД