- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗААГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХИЛИЙН ЗААГ ТОГТООХ ТУХАЙ
2000 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 74
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Баян-өлгий аймгийн Алтанцөгц, Ногооннуур сумын хилийн заагт орших Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагийг дор дурдсанаар тогтоосугай:
1606,1 тоот, түүнээс баруун хойш Ачит нуурын урд эрэг дэх 1 дүгээр багана, мөн нуурын эргээр зүүн хойш даган Увс, Баян-өлгий аймгийн хилийн заагт орших Усан хоолойн голын эх, түүнээс урагш мөн аймгуудын хилээр даган Ховд, Усан хоолойн голын уулзвар, түүнээс баруун урагш Бор-үзүүрийн булан дахь 2 дугаар багана, Сөртийн дэрсэн дэх З дугаар багана, Хосын булан, Зах ус, Эхэн хөндлөн буланг дайрч Бөөрөг дэрсэн дэх 4 дүгээр багана, түүнээс хойш орших 1492,9 тоот, түүнээс зүүн хойш орших 1516,3 тоот, түүнээс баруун хойш Баянборын хөндий дэх 5 дугаар багана, түүнээс зүүн хойш орших 1606,1 тоот.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
