- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫГ ОЛОН УЛСЫН БООМТ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫГ ОЛОН УЛСЫН БООМТ БОЛГОХ ТУХАЙ
1996 оны 3 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 58
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал, Баян-өлгий аймгийн Өлгий хотын нисэх онгоцны буудал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын төмөр замын өртөө, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын өртөөг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар, олон улсын нислэг хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах болон улсын хил нэвтрэх журмын шаардлагыг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд хотын нисэх онгоцны буудлыг олон улсын нөөц буудал (аэродром)-аар тус тус тогтоосугай.(Засгийн газрын 2002 оны 212 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН
Текст томруулах
A
A
A
