- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЗАРИМ ОТРЯД, ЗАСТАВЫГ НЭРЭМЖИТ БОЛГОХ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1998 оны 9 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ХИЛИЙН ЗАРИМ ОТРЯД, ЗАСТАВЫГ НЭРЭМЖИТ БОЛГОХ
Дугаар 169
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Улсын хилийг хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан хилчин дайчдын дурсгалыг мөнхүүжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймаг дахь Хилийн шалган нэвтрүүлэх отрядыг улсын баатар Ж.Нэхийтийн, Хилийн 6 дугаар отрядыг улсын баатар Д.Гуулингийн, Хилийн 5 дугаар отрядын 1 дүгээр заставыг улсын баатар Б.Тэгшээгийн, Хилийн 24 дүгээр отрядын 10 дугаар заставыг улсын баатар Э.Шийлэгийн, Хилийн 20 дугаар отрядын Тэрэгтийн 9 дүгээр заставыг улсын баатар Л.Даваадоржийн, Хилийн 1 дүгээр отрядын Даянгийн 3 дугаар заставыг улсын баатар Д.Намнагийн нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Батлан хамгаалахын сайд Р.ОДОНБААТАР
Текст томруулах
A
A
A
