- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХИЛИЙН ЦЭРГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 126
Улаанбаатар хот
ХИЛИЙН ЦЭРГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн дээд сургуулийг одоогийн ашиглаж байгаа хөрөнгө, орон тоо, Батлан хамгаалахын их сургуулийн 2001 оны нэгдсэн төсвөөс тус сургуульд хуваарилагдсан төсвийн гүйцэтгэлийн дараахь үлдэгдлийн хамтаар Хилийн цэргийг удирдах газрын мэдэлд шилжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай. /1-р заалтыг 2011 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Төрийн өмчийн 13 дугаар байрыг Хилийн цэргийн дээд сургуулийн эзэмшилд шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид, уг байрны засварт зарцуулсан 20.5 (хорин сая таван зуун мянган) сая төгрөгийг 2001 оны төсөвтөө багтаан түрээслэгчдэд нь нөхөн олгохыг Хилийн цэргийг удирдах газрын дарга П.Сүндэвт тус тус даалгасугай.
З. Хилийн цэргийн "Хилчин" хамтлагийг дуу, бүжгийн чуулга болгон өргөтгөн зохион байгуулах арга хэмжээг хилийн цэргийн батлагдсан төсөвт багтаан авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.
4. Улсын хил хамгаалалтад онц шаардлагатай байгаа "МИ-8" нисдэг тэргийг 2001 оны төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар Хилийн цэргийг удирдах газарт олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
5. Хилийн хороо, суманг зайлшгүй шаардлагатай шалгалтын болон тусгай зориулалтын техник хэрэгслээр тэргүүн ээлжинд хангах, Улаанбаатар хот дахь 36, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суман дахь 58, Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь 24 айлын орон сууцны барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээг 2002 оноос эхлэн авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
