- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2007 оны 280 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2007 оны 280 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 204
Хүүхдэд зориулсан уран бүтээлийн сан хөмрөгийг баяжуулах, тэдэнд үзүүлэх соёлын үйлчилгээг өргөтгөх шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Мэргэжлийн урлагийн байгууллагуудын зүгээс хүүхдэд зориулсан уран бүтээл хийх, уран сайхны кино бүтээх болон уран зохиол, шинжлэх ухааны танин мэдэхүйн ном хэвлэхэд шаардагдах хөрөнгийг 150,0 (нэг зуун тавин сая) сая төгрөгөөс доошгүй байхаар бодож 2000 оноос эхлэн Соёл, урлагийн сангийн жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт, уг хөрөнгийг урлагийн байгууллагуудаас ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулах үндсэн дээр үр ашигтай зарцуулан, урлагийн тоглолт, музей, үзэсгэлэн зэрэг соёлын үйлчилгээнд хүүхдийг өргөн хамруулах арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгт тус тус үүрэг болгосугай..
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тодорхой журам боловсруулж мөрдүүлэхийг Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгт, Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвих, тэднийг соёлын үйлчилгээнд хэрхэн хамруулж байгаа талаар жил бүр нэгдсэн тайлан гаргаж, Гэгээрлийн яамтай хамтран дүгнэлт хийж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Гадаад харилцаа,Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Р.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
