- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХЭД АСАРСНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХҮҮХЭД АСАРСНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ
2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 5
Нийгмийн халамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж 2004 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
