- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРИГДЛУУДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХОРИГДЛУУДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 8 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 138
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төвлөрсөн хорих ангиудын байршил, 1995 оны үйлдвэрлэлийн чиглэлийг 1 дүгээр хавсралтад зааснаар тогтоосугай.
2.Хоригдлуудыг ажлын байраар хангахтай холбогдуулан хорих байгууллагуудаас энэ онд бэлтгэх хэрэгцээний болон түлшний мод, үржүүлэх ой, байгуулах плантацын хэмжээг 2 дугаар хавсралтад зааснаар, гүйцэтгэх уул уурхайн болон зам, гүүрийн ажлыг З дугаар хавсралтад зааснаар тус тус тогтоож эдгээр хавсралтад дурдсан ажлыг зохих хугацаанд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ), Байгаль орчны яам (З.БАТЖАРГАЛ), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), нийслэл, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
З.Хорих байгууллагуудад ажлын байр бий болгох, үйлдвэрлэл зохион байгуулахад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд зориулсан болон зээлийн хөрөнгөөс ашиглах боломжийг судлан төсөл боловсруулж шийдвэрлэх арга хэмжээг энэ онд хамтран авч хэрэгжүүлэхийг Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.
4.Амгалан, Баянзүрх дэх хорих ангийг орон сууцны болон иргэний барилга бариулах, үерийн далан засуулах, хот тохижуулах, нохойн арьс, тос ашиглах, нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан унанги мод,хямд төсөр түлш бэлтгүүлэх, зөөлөн оёдол хийлгэх зэргээр ажлын байртай болгох ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д даалгасугай.
5.Төрийн өмчийн аж ахуйн нэгжид ашиглалтгүй байгаа чулуу олборлох, боловсруулахад хэрэглэж болох тоног төхөөрөмжүүдийн судалгааг хамтран гаргаж хорих байгууллагад балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.
6.Зохих судалгааг хамтран хийсний үндсэн дээр хорих ангиудад ашигт малтмал,орд газар шинээр ашиглуулах асуудлыг энэ оны 10 дугаар сард багтаан шийдвэрлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ), Хорих байгууллагуудыг удирдах газар (Г.ДЭНДЭВ)-т даалгасугай.
7.Төвлөрсөн хорих ангиудыг тусгай хэрэгцээний болон үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах талбайтай болгох, тэдэнд малын бэлчээр, хадлангийн талбай ашиглуулах арга хэмжээг авч байхыг холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
8.Хорих ангиудад хүн амын хэрэгцээнд төрөл бүрийн өргөн хэрэглээний болон гэр ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэл зохион байгуулж шинээр ажлын байр бий болгох, орлогын эх үүсвэрийг өргөжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хорих байгууллагуудыг удирдах газар (Г.ДЭНДЭВ)-т даалгасугай.
9.Төвлөрсөн хорих ангиудын болон тэдгээрийг хамгаалж байгаа дотоодын цэргийн байрны багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр байр барих, одоо байгааг засварлах, бололцоотой байр шилжүүлэн авах талаар судалгаа хийж, шаардагдах урсгал засварын зардал болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тооцон 1996 оноос жил жилийн төсөвт тусган шийдвэрлэх санал боловсруулж, 1995 оны 10 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.
10.Хоригдлуудыг ажлын байраар хангахад тэргүүн ээлжинд шаардагдах барилга байгууламжтай болох, машин механизм, тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө, шинээр ажлын байр бий болгох төслийн техник-эдийн засгийн тооцоог гэрээгээр хийлгэх зардлыг 1996 оноос эхлэн жил бүрийн төвлөрсөн төсөв болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган олгож байхыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ)-д даалгасугай.
11.Энэ онд ажлын байраар бүрэн хангагдаагүй, хөдөлмөрийн хөлс нь зардлаа нөхөж чадахгүй байгаа хоригдлуудын хоол, хувцас, ор дэрний хэрэглэл, байрны цахилгаан, дулааны зардлыг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс гаргахыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), нийслэл, холбогдох аймгийн засаг дарга нарт даалгасугай.
12.Цаашид хорих ангиудын байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг оновчтой тогтоох, хоригдлыг ажлын байраар хангах асуудлыг Үндэсний хөгжлийн газар, Худалдаа, үйлдвэрийн яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, Байгаль орчны яам, Дэд бүтцийн хөгжлийн яамтай хамтран боловсруулж, 1996 оны эхний хагаст Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэхийг Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ)-д даалгасугай.
13.Хорих байгууллагуудын нэгдсэн эмнэлгийг Зайсан дахь одоогийн сүрьеэгийн клиникийн эмнэлгийн байранд шилжүүлэн, уг байр, хашаа, хяналт хамгаалалтын барилга байгууламжийн засварын зардлыг Засгийн газрын энэ оны З7 дугаар тогтоолоор өгөгдсөн хөрөнгөөс гаргаж, нэмж шаардагдах хөрөнгийг нэгдсэн эмнэлгийн жил бүрийн төсөвт, нэгдсэн эмнэлгийг шилжүүлэхтэй холбогдсон зардлыг тус эмнэлгийн энэ оны төсөвт тус тус тусгахыг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ)-д даалгасугай.
14.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хорих байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны З дугаар сарын З-ны өдрийн З7 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг "Хорих байгууллагуудын нэгдсэн эмнэлгийн одоогийн байрыг Цагдаагийн ерөнхий газарт балансаас балансад шилжүүлэхийг Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ)-д даалгасугай" гэж өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 8 дугаар сарын 2-ны өдөр |
Улаанбаатар хот |