A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

Сүхбаатар аймгийн зарим сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах арга хэмжээ болон халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үр дүн, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харгалзан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Наран сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэм, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 5 дугаар сарын 26-ны өдрөөс цуцалсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малын гоц халдварт өвчний цагийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 104 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ