A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХОРИХ АНГИУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 173

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Үслэг ангийн аж ахуйн иж бүрэн цогцолборыг барих ажлыг зогсоосонтой холбогдуулан Салхитын хорих ангийг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, мод үржүүлэх ажил эрхлүүлэхээр Дарьтад; Дарьт дахь хүүхдийн хорих ангийг мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалт зохион байгуулах, төмс, хүнсний ногоо тариалах, модон эдлэл үйлдвэрлэх чиглэлээр ажиллуулахаар Хонхорт тус тус шилжүүлсүгэй.

2.Аймгуудын Засаг дарга нарынх нь саналыг үндэслэн Дундговь, Өмнөговь аймгийн хорих ангиудыг тус тус татан буулгасугай.

3.Аймаг (хот)-ын хорих ангиудыг 1994 оны 1 дүгээр сарын 1-нээс тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.

/Энэ хэсгийг ЗГ-ын 2002 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4 дэх хэсгийг ЗГ-ын 1997 оны 66 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5.Харьяалах хорих ангиудын үйлдвэрлэлийн чиглэлийг тогтоож ялтнуудыг ажлын байраар хангах арга хэмжээ авч шуурхай удирдлагаар ханган ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад, боловсон хүчин, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Хууль зүйн сайд (Н.ЛУВСАНЖАВ)-д тус тус даалгасугай.

/Энэ хэсэгт 2002 оны 155 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

6 дах хэсгийг 1993 оны 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1990 оны 153 дугаар тогтоолын 1 дзгээр зүйлийн "а" заалтын "...болгоомжгүйн улмаас болон хүнд биш гэмт хэрэг үйлдэж анх удаа ял шийтгэгдэгчдийг" гэсэн хэсгийг "гэмт хэрэг үйлдэж жирийн дэглэмд анх удаа ял шийтгэгдэгчдийг" гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ