- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
1994 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 35
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, салбар хоорондын энэ талаархи үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих үүрэг бүхий Ажлын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг нь дор дурдсанаар баталсугай:
Хорооны дарга -Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд;
Нарийн бичгийн -Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны дарга харьяа Хүүхдийн төлөө үндэсий төвийн дарга;
Гишүүд: -Шинжлэх ухаан, боловсролын яамны Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын газрын дарга;
-Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга;
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн газрын захирал;
-Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн албаны дарга;
-Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал хариуцсан түшмэл;
-Сангийн яамны Төсвийн төлөвлөлт, санхүүжилтийн газрын эдийн засагч;
-Хууль зүйн яамны Хуулийн төсөл боловсруулах газрын түшмэл;
-Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтсийн 3 дугаар нарийн бичгийн дарга;
-Үндэсний хөгжлийн газрын Макро эдийн засгийн бодлогын газрын түшмэл;
-Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны харьяа Хүүхдийн төлөө үндэсний төвийн хэлтсийн дарга;
-Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны харьяа Хүүхдийн төлөө үндэсний төвийн төсөл хариуцсан ажилтан.
2.Хүүхдийн төлөө дэлхийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн 2000 он хүртэлх зорилтууд болон "Хүүхдийн эрхийн тухай" конвенцийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын илтгэлийг жил бүрийн эхний хагаст багтаан гаргаж НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах хороонд болон Засгийн газарт тайлагнаж байхыг Ажлын хороонд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A

1994 оны 2 дугаар сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |