A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХУВЬЧЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 186

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "Гурав.Хувьчлах томоохон аж ахуйн нэгжүүд гэсэн 2 дугаар жагсаалтын Б-д 125.Улаанбаатар.Баянгол.Эрчим хүчний засварын үйлдвэр, 100, 374," гэж нэмсүгэй.¬

2.Эрчим хүчний удирдах газрын харьяа Эрчим хүчний засварын үйлдвэр (УҮГ)-ийн хувьчлалыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ