- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1995 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 45
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн "Түмэнцогт" хувьцаат компанийн тариалалтын зардлыг хариуцаж байгаа тус аймгийн "Гангаимпэкс" бүрэн бус хариуцлагатай компани, "Алтантүрүү" бүрэн бус хариуцлагатай компани, хүнсний үйлдвэрээс гурил борлуулахад ногдох З5 сая хүртэлх төгрөгийг худалдааны албан татвараас 1995 онд чөлөөлсүгэй.
2.Худалдааны албан татвараас чөлөөлж байгаатай холбогдуулан аймгийнхаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар батлагдсан төсвөө хангаж ажиллах арга хэмжээ авахыг Сүхбаатар аймгийн Засаг дарга Б.Чойжилсүрэнд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 3 дугаар сарын 29-ний өдөр |
Улаанбаатар хот |