A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХУРДАН МОРИНЫ ШИГШМЭЛ, БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 128

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хурдан морины бүсийн уралдааныг төв, баруун, зүүн, хангай, говийн бүсүүдэд 3 жилд нэг удаа, бүсийн уралдаанаас шалгарсан морьдыг оролцуулсан шигшмэл уралдааныг 3 жилд нэг удаа төвийн бүсэд холбогдох байгууллагууд, тухайн аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулахыг Биеийн тамир, спортын улсын хороо (Г.ПҮРЭВ-ОЧИР)-нд зөвшөөрсүгэй.

(Энэ тогтоолыг 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 35 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА