A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХУРДАН УДМЫН АДУУНЫ ЦӨМ СҮРЭГ БИЙ БОЛГОХ АЖЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 223

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хурдан удмын адууны байр, хашаа барих, арчилгаа, маллагаа, тэжээл болон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дасгал сургуулилттай холбоотой зардалд зориулан 28389.5 (хорин найман сая гурван зуун наян есөн мянга таван зуун) мянган төгрөгийг 2001 оны 10 дугаар сард багтаан Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

2. "Хурдан удмын адууны цөм сүрэг бий болгох" төслийг 2002 оноос эхлэн Шинжлэх ухаан, технологийн төслийн жил бүрийн захиалгад оруулж санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ