- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 67 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 67 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1995 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 222
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сайд, тусгай газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а)иргэдээс яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч хэрхэн шийдвэрлэх журмыг тус тусын чиглэлээр боловсруулан баталж мөрдүүлсүгэй;
б)иргэдээс яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харъяа байгууллагад гаргасан өргөдөл, гомдлын тойм, шийдвэрлэлтийн байдал,мөрөөр нь зохиосон ажил, тэдгээрт туссан асуудлуудаас өөрийн байгууллагын явуулах бодлого,авах арга хэмжээнд хэрхэн тусгаж хэрэгжүүлсэн болон шийдвэрлүүлж хариу өгүүлэхээр Засгийн газраас шилжүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг хагас, бүтэн жил (хагас жилийнхийг 7 дугаар сарын 15-ны, жилийн эцсийнхийг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор)-ээр гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байсугай.
2."Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг хүлээж дор дурдсан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАНЗРАГЧ)-т үүрэг болгосугай:
3.Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хамаарах асуудлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг тухайн буюу дээд шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлэн шийдвэрлүүлж, дүнг нэгтгэн энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийн "б", 2 дугаар зүйлийн "г"-д заасан сар, улирал, жилийн мэдээлэлд оруулж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
