A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 157

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.3, 18.1.1, 19.1.1 дүгээр заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон заавал мөрдөх үндэсний стандартаас бусад сонгон хэрэглэх үндэсний стандартыг шаардлагатай тохиолдолд мөрдүүлэх арга хэмжээ авахыг стандартчиллын асуудал эрхэлсэн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ