A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ОРЧУУЛГЫН ТУХАЙ

1993 оны 10 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол улсын зарим хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн албан ёсны орчуулгын эрхлэн гүйцэтгэх, хянах, хэвлэн нийтлэх, түгээх үүргийг Хууль зүйн яаманд хариуцуулсугай.

Үүнтэй холбогдуулан Хууль зүйн яамны тогтвортой мөрдөх сарын цалингийн санг 30000 (гучин мянга) төгрөгөөр нэмэгдүүлсүгэй.

2.Хууль тогтоомжийн орчуулгыг захиалгаар гүйцэтгэх болон орчуулагчийн ажлын норматив, орчуулгын шагнал олгох журмыг энэ оны 10 дугаар сард багтаан боловсруулж мөрдүүлэхийг Сангийн сайд (Д.ДАВААСАМБУУ), Хууль зүйн сайд (Н.ЛУВСАНЖАВ) нарт даалгасугай.

Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ