- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН СИСТЕМЧЛЭЛИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН СИСТЕМЧЛЭЛИЙН ТУХАЙ
2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 76
Хуулиудын уялдаа холбоог сайжруулах, хууль тогтоомжийн нэгдсэн ангилал бий болгох ажлыг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг зүйтэй гэж үзэн, энэ чиглэлээр холбогдох байгууллага, иргэдтэй гэрээ байгуулан ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай. .
2. Хууль тогтоомжийн системчлэлийн үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэхтэй холбогдон 2003 онд шаардагдах 8335.2 /найман сая гурван зуун гучин таван мянга хоёр зуун/ мянган төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
3. 2004 оноос эхлэн системчлэлийн ажлыг гадаад улс, олон улсын байгууллагаас эрх зүйн салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн хүрээнд санхүүжүүлэх асуудлыг судлахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
