- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 178
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:
а)аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг, хороодын мал эмнэлэг, үржлийн албыг Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд заасны дагуу энэ онд багтаан зохион байгуулж ажиллуулсугай;
б)цөм, торгон сүргийг хамгаалах, ашиг шим, удамшлыг нь сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор мал үржлийн ажилд зайлшгүй шаардагдах зардлыг 1994 оны хувьд тухайн аймаг,нийслэл, хот, сум, дүүрэг, хорооны төсвөөс гарган санхүүжүүлж, уг ажлыг зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр цаашид гэрээ, хэлцлийн дагуу аж ахуйн тооцоон дээр гүйцэтгэж байх зохион багуулалтын арга хэмжээ авсугай.
2.Дор дурдсан арга хэмжээг энэ онд багтаан авахыг Хүнс,хөдөө аж ахуйн сайд (Ц.ӨӨЛД), Сангийн сайд (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай:
а)мал үржлийн ажлыг хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулан зохион байгуулж, түүнийг төрөөс дэмжин урамшуулж байх журмыг боловсруулж гаргах;
б)малын зохиомол хээлтүүлгийн төв станцыг түшиглүүлж малын генийн банк, мал үрлжийн ажлын чанар, түвшинг хянах бүртгэл мэдээллийн сан байгуулахад мэргэжлийн удирдлагаар хангаж, хөрөнгийн туслалцаа үзүүлж байх.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мал эмнэлэг болон үржлийн албыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай" БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүнс, хөдөө аж ахунй сайд Ц.ӨӨЛД
Текст томруулах
A
A
A

1993 оны 12 дугаар сарын 6-ны өдөр |
Улаанбаатар хот |