- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолын хавсралтад
Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд | 9. Онцгой байдлын ерөнхий газар |
гэж нэмсүгэй
ЗГ-ын 2008 оны 64-р тогтоолоор 1 дэх заалтыг хүчингүй болгосон 2. "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоол, түүний хавсралтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай:
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2002 оны 162 дугаар тогтоолын хавсралтын "З2. Гамшгаас хамгаалах ерөнхий газар", "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолын хавсралтын 24 дэх заалтын "(тээврийн хэсэгтэй)" гэснийг тус тус хасч, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A

