- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ /Бороогийн алт олборлох хамтарсан үйлдвэр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ТУХАЙ /Бороогийн алт олборлох хамтарсан үйлдвэр/
1992 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 74
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Бороогийн алт олборлох хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрийн төсөлд дараахь үндсэн зарчмуудыг тусгасны үндсэн дээр гарын үсэг зурахыг Засгийн газрын дэргэдэх Уул уурхайн товчоонд зөвшөөрсүгэй.Үүнд:
-хамтарсан үйлдвэрт Монголын талын оролцох хувь хэмжээ 51 хувь байх;
-үйлдвэр ашигтай ажилласнаас хойшхи эхний 2 жилд түүнийг ашгийн татвараас чөлөөлөх;
-ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь нийт орлогын 4,5 хувьтай тэнцүү байх;
-сонирхлын бүсэд шинээр орд ашиглахад эдийн засгийн бусад нөхцөлүүд адил тэнцүү тохиолдолд хамтарсан үйлдвэр давуу эрх эдлэх;
-хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газар баталсны дараа хүчин төгөлдөр болох.
Монгол улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД
Монгол улсын Засгийн газрын Шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A

1992 оны 5 дугаар сарын 6-ны өдөр |
Улаанбаатар хот |