A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1997 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Дугаар 223

Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1997 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр", 1997 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Малайз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Дэд бүтцийн сайд Г.НЯМДАВАА