- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1997 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ
Дугаар 114
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Газрын тосны хэрэг эрхлэх газар, АНУ-ын Нескор Энержи компанийн хооронд 1997 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний салшгүй хэсэг болох "Өөрчлөн байгуулах, эрх шилжүүлэх болон төлбөр тооцоог шийдвэрлэх тухай хэлэлцээр", "Эрх шилжүүлэх, хүлээн авах болон худалдан авах тухай хэлэлцээр"-ийг тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ
Текст томруулах
A
A
A
