A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2003 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Вьетнам Улстай ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай/

Дугаар 26

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хооронд 2002 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан Ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийг баталсугай. .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН