- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ
Дугаар 18
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1994 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Иерусалим хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Израиль Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тухай ерөнхий Хэлэлцээр" болон "Дипломат, албан болон үндэсний энгийн гадаад паспорт бүхий иргэдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Израиль Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гадаад харилцааны сайд Ш.АЛТАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
