- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Болгар Улстай эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 115
ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Болгар Улстай эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах/
2000 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Софи хотноо гарын үсэг зурагдсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг баталсугай.
2.Тус хэлэлцээр батлагдсан тухай Бүгд Найрамдах Болгар Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Н.Туяад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН
Текст томруулах
A
A
A
