A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Беларусь Улстай Олон улсын авто тээврийн харилцааны тухай/

Дугаар 93

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2003 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр", 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Бишкек хотноо гарын үсэг зурсан "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр"-ийг тус тус баталсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ГАНЗОРИГ