A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2003 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Латви Улстай соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай/

Дугаар 228

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Рига хотноо гарын үсэг зурсан "Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр", 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Вильнюс хотноо гарын үсэг зурсан "Боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр", 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Москва хотноо гарын үсэг зурсан "Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Байгаль орчны сайд бөгөөд Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч У.БАРСБОЛД