A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1996 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Дугаар 75

Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1996 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан "Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН