A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Болгар Улстай "Монголболгаргео” үйлдвэрийг “Монголболгаргео” хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрч
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ /Болгар Улстай "Монголболгаргео" үйлдвэрийг "Монголболгаргео" хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулах тухай/

2004 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 227

Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.1.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол, Болгарын хамтарсан "Монголболгаргео" үйлдвэрийг "Монголболгаргео" хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд 2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хэлэлцээрийг баталсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД