A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2004 оны 8 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ/ Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай /

Дугаар 177

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2004 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурсан Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.НЯМДОРЖ