- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 139
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгах нь:
а/Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хэлэлцээрээр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 50,0 сая юаний хүүгүй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн хүрээнд Хятадын талаас нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд ногдох гаалийн албан татварын 50 хувь болон худалдааны албан татварыг зээлийн үндсэн өрийн төлбөрийн хамт төлүүлэхээр төлөх хугацааг нь хойшлуулсугай; /Энэ заалтыг Засгийн газрын 1996 оны 317 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
б/энэ тогтоолын 1-ийн "а"-д дурдсан зээлийн төлбөрийн төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх урьдчилгааг төсөл хэрэгжүүлэх тухайн аж ахуйн нэгжийн зээлийн төгрөгт шилжүүлсэн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байхаар тооцохын хамт зээлийн хүү нь жилд 6 хувь байхаар тогтоон, түүнийг тухайн төсөл хэрэгжүүлж эхэлсний дараа жилээс, зээлийн үндсэн өрийн үлдсэн хэсгийг зээл ашигласнаас хойш 3 дахь жилээс эхлэн долоон жилийн хугацаанд багтаан төлж дуусгах нөхцөлтэйгээр уг төслүүдийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсугай.
2.Зээлийн хөрөнгөөр санхүүжих төслүүдийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, дүнг хагас жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Худалдаа, үйлдвэрийн яам /Ц.ЦОГТ/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Худалддаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
