A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 118

Олон улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ази, Номхон далайн сансрын судалгаа, технологийн боловсролын бүсийн төв байгуулах хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орох тухай Шинжлэх ухаан, боловсролын яам, Гадаад харилцааны яамны саналыг зөвшөөрсүгэй.

2.Сансрын судалгаа, технологийн боловсрол эрхэлдэг үндэсний байгууллагуудаас Ази, Номхон далайн сансрын судалгаа, технологийн боловсролын бүсийн төвтэй хамтран ажиллах үйл ажиллагааг зохицуулах ажлыг Шинжлэх ухаан, боловсролын яаманд хариуцуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Шинжлэх ухаан, боловсролын сайд С.ТӨМӨР-ОЧИР

Гадаад харилцааны сайд Ц.ГОМБОСҮРЭН