- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 101
"Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Холбогдох яам, газартай хамтран хэмжлийн нэгжийн эталон бий болгох, хэмжих хэрэгслийн загварын туршилтын болон баталгаажуулалт хийх лабораториудыг бэхжүүлэх чиглэлээр дараахь төсөл боловсруулж, түүнийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгуулан, гадаадын зээл тусламжтай уялдуулан ээлж дараатай хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/-т даалгасугай.
а/уртын хэмжлийн нэгж метрийн эталоныг бий болгох;
б/цахилгаан, дулаан, физик-химийн шинж чанар, нягт, зунгааралт, хөдөлгөөний параметр, ионжуулагч, цацрагийн хэмжлийн лабораториудыг ажлын эталоноор шинэчлэн тоноглох;
в/эм, био бэлдмэлийн биологийн идэвхийн хэмжлийн нэгжийн эталон, нянгийн эталон, өсгөврийн сан бий болгох;
г/аймгийн стандартчилал, хэмжил зүйн төвүүдийн эзлэхүүн, зарцуулалт, цул, цахилгаан, дулааны хэмжлийн лабораториудыг шалгалтын тоног төхөөрөмж, эталоноор тоноглох.
2.Хүнсний зах, худалдааны цэгүүдэд иргэдийн ашиглаж байгаа ахуйн зориулалтын жингүүдийг солих зорилгоор эрчим хүчний засварын үйлдвэрт хийж байгаа тэгнүүрт гар жингийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж гэрээний дагуу хангах арга хэмжээг 1995 оны Ш улиралд багтаан авахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай.
З.Цулын хэмжлийн нэгж-"килограмм", цахилгааны хөдөлгөгч хүчний нэгж-"вольт", цаг давтамжийн хэмжлийн нэгж-"секунд"-ээр ажлын эталоны иж бүрдлийг хангах, уртын хэмжлийн нэгж-"метр"-ээр эталон бий болгох, бодис, материалын бүтэц, шинж чанарын стандартчилсан загвар зохион бүтээх, эдгээрийн нарийвчлал, хэмжил зүйн бусад үзүүлэлтийг дээшлүүлэх, тогтмолжуулах судалгааны ажлыг шинжлэх ухаан-технологийн төслийн хэлбэрээр гүйцэтгэх арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР- ОЧИР/, НҮндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/-т даалгасугай.
4.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зохих байгууллагаас эрх авсны үндсэн дээр Монгол Улсын Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, хэмжил зүйн төвийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалах яам /Ш.ЖАДАМБАА/-д даалгасугай.
5.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах техникийн үндсийг бүрдүүлэхэд шаардагдах хэмжих хэрэгслээр хангах, тэдгээрийг баталгаажуулалтад хамруулах нэгдсэн бодлогыг эрхэлсэн ажлын хүрээ, үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу боловсруулж Засгийн газрын хөтөлбөр, төслүүдэд тусгаж байх арга хэмжээ авахыг сайд, тусгай газрын дарга, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
6.Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад дор дурдсан журмыг мөрдүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй:
а/аливаа хэрэглэгчтэй материал баялаг, эрдэс, түүхий эд, бүтээгдэхүүн /уур, ус, цахилгаан, дулааны эрчим хүч, шатахуун, тосолгооны материал, нүүрс, үр тариа, гурил, будаа, мах, сүү, алт, мөнгө, зэсийн баяжмал, ноос,ноолуур гэх мэт/-ий тооцоог зөвхөн баталгаатай хэмжих хэрэгслээр хийж байх;
б/хэмжил зүйн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд хамаарах шинэ загвар, хийцийн хэмжих хэрэгслийг импортоор бөөнөөр оруулахдаа шалгаж баталгаажуулах эталон, шалгалтын тоног төхөөрөмжийн нь хамт нийлүүлж байх.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A

1995 оны 6 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |